Аймгийн Засаг дарга Сүхбаатар сумын багийн Засаг дарга нартай уулзлаа

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга болон тус сумын 8 багийн Засаг дарга, үүрэг гүйцэтгэгч нартай уулзлаа. Энэхүү уулзалт нь ирэх 7-р сард Сүхбаатар сумын түүхт 80 жилийн ой болохтой холбогдуулан аймгийн төвийн орчин нөхцлийг иргэд олон нийтийн оролцоотойгоор сайжруулах, ард иргэдийг мэдээ мэдээллээр хангаж, хамтран бүтээлч ажил үйлчилгээг хийж хэрэгжүүлэхэд чиглэгдлээ. Аймгийн дарга орчин тойрны тохижилт соёлжилтын ажлыг хог цэвэрлэгээнээс эхлэх, иргэдийн оролцоонд түшиглэсэн бүтээлч ажлуудыг хийх нь хамгаас чухал гэдгийг онцлов. Энэхүү уулзалтанд аймгийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сайнцог оролцлоо.