“Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

“Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” нь төслийн хүрээнд манай аймагт “Аймгийн Сүрьеэгийн тасгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” дэд төсөл хэрэгжихээр боллоо. “Аймгийн Сүрьеэгийн тасгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслийг  Сэлэнгэ аймгийн “Иргэний нийгмийн байгууллагууд” холбоо хэрэгжүүлэх юм. Тус холбоо нь Сэлэнгэ аймгийн 27 төрийн бус байгууллагыг нэгтгэсэн байгууллага ажээ. Төслийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, ЭМГ-ын дарга Ж.Од нар оролцож, аймгийн Засаг дарга Ш.Оргил,  “Нийгмийн хариуцлагын төлөөх түншлэл” сүлжээний зохицуулагч Г.Ундрал, Сэлэнгэ аймгийн “Иргэний нийгмийн байгууллагууд” холбооны тэргүүн Ж.Саранцэцэг нар төслийг хэрэгжүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Манай аймагт сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь дээрх төслийг хэрэгжүүлэх гол шалтгаан нөхцөл болсон байна. Тус төсөл хэрэгжсэнээр энэхүү үзүүлэлт буурч, үр дүнгээ өгнө гэж аймгийн зүгээс харж байгаа билээ.