МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2226, Ардын хувьсгалын 96, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг нийт иргэд та бүхэндээ дэвшүүлж, гэр бүл бүхэнд инээд хөөр цалгиж, дүүрэн баяртай түвшин амгалан, аз жаргалтай амьдралыг бэлэгдэн ерөөе.

Энх цаг эрх чөлөөний эхлэлийг тавьсан хувьсгалын өлгий нутгийн бүрэн эрхэт эзэд Сэлэнгэ нутгийн зон олон та бүхэнтэйгээ хамтдаа ирэх он жилүүдэд аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө нэг сэтгэл, нэгдмэл зорилготой байж, их амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлж байна.

Дээшээ хийморьтой

Сэлэнгэ түмний минь

Идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй

Эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан

Цэц магнай харваачид нь мэргэн байж

Дэлгэр зуны налгар талдаа

Дэнж хотойтол сайхан наадаарай

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.ОРГИЛ