АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АЛТАНБУЛАГ СУМЫН 64 АЙЛЫН ХАЛААЛТ, ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг суманд ажиллаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Аймгийн Засаг даргыг ЗД-ын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл болон холбогдох мэргэжилтнүүд, ГХБХБГ-ын дарга Б.Саруултгөс, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын дарга Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс дагалдан явлаа. Алтанбулаг сумын тухайд 64 айлын орон сууц халаалтгүйгээс иргэд бухимдалтай байгаа гомдол удаа дараа ирсэн тул аймгийн Засаг дарга бодит байдлыг газар дээр нь үзэж, оршин суугчидтай уулзан, хүйтний ам тулж ирсэн энэ цаг мөчид 64 айлын эрх ашгийг хамгаалах үүднээс халаалтыг бүрэн хэмжээнд өгүүлэхээр болов. Дээрх 64 айлыг халаадаг уурын зуухны нөхцөл байдалтай ч танилцлаа. 2018 оны төсөвт тус 64 айлын орон сууцны цэвэр, бохирын хөрөнгийг тусгахаар боллоо. Мөн Алтанбулаг сумын удирдлагуудтай уулзаж тулгамдсан асуудлуудыг нь сонсон, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн хамгийн эхэнд эрэмбэлэгдээд байгаа стадионтой болох асуудлыг 2018 оны төсөвт тусган шийдвэрлэхээр боллоо.