АМЬДРАЛЫН ХӨРСӨНД БУУСАН, ЭЗНЭЭ ОЛСОН, ОРОН НУТАГТАА АШИГ ТУСАА ӨГӨХ ТИЙМ Л ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил орон даяар эхэлж байгаа аж үйлдвэрийн “Цахим мэдээллийн сан”-г бүрдүүлэх аймгийн ажлын хэсэг болон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Сэлэнгэ аймаг жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллахыг хамгийн гол зорилгоо болгож байгааг аймгийн дарга онцлов. Тиймээс “Сэлэнгэ” гэсэн нэрийг тодотгосон, жинхэнэ ажил хийхийг зорьж яваа хүмүүсийнхээ санаачлагыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаар дэмжүүлж ажиллахаа илэрхийлсэн. Өнөөдөр “тэнгэрийн” гэмээр дэндүү гоёор бичсэн төслүүд маш олноор ирж байгааг Засаг дарга онцгойлон тодотгож цаашид амьдралын хөрсөнд буусан, эзнээ олсон, орон нутагтаа ашиг тусаа өгөх тийм л төслийг дэмжинэ гэлээ.