САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР НЭГЭН АМ БҮЛ ЦОО ШИНЭХЭН АЙЛ БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын 1-р багийн иргэн 6 хүүхэдтэй Д.Жаргалсайханд өргөө цагаан гэрийг ахуйн бусад эд зүйлсийн хамт гардуулан өглөө. 02-р сарын 07-ны өдөр галын улмаас энэ гэр бүлийн гишүүд өмссөн хувцастайгаа үлдсэн байна. 05 сартайгаас эхлэх энэ балчир хүүхдүүд хамгийн гол анхаарах хүмүүс байлаа гэж аймгийн дарга хэлсэн юм. Амьдралын гэнэтийн энэхүү хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж аймгийн даргаас дээрх тусламжийг үзүүллээ. Мөн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга түүхт 80 жилийн ойн хандиваасаа үлдсэн мөнгөөр гэр дотор тавих зуух яндан, ор, шкаф, ширээ сандал, угаалтуур гээд бүх тавилгыг, 1 машин модны хамт авч өгөв. “Сэлэнгэ олон улсын худалдааны төв”-ийн бүх лангуу түрээслэгчид идэж уух, өмсөж зүүхээс эхлээд бүгдийг сайхан сэтгэлийн хандив болгон өгчээ. Ийнхүү 6 балчир үрсийн буян заяа түшиж Д.Жаргалсайханых иж бүрэн тавилгатай гэртэй, идэх хоолтой, өмсөх хувцастай, гаднаа түлээтэй шинэхэн цагаан сарыг цоо шинээр угтан авахаар боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.