АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГААННУУР СУМАНД АЖИЛЛАЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Цагааннуур суманд ажиллаж сумын өвөлжилтийн байдалтай танилцан, ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийг тус суманд хийлээ. Сэлэнгэ аймгийн үр тарианы дийлэнх хувийг үйлдвэрлэн ард иргэдээ гурилтай, талхтай байлгах үүргээ нэр төртэй биелүүлж яваа өөрийн гэсэн онцлогтой газар тариалангийн үйлдвэрлэлийн сум бол Цагааннуур. Уулзалтын эхэнд аймгийн дарга цаашид барьж ажиллах бодлого чиглэлээ танилцуулж өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа бага талбайд төмс, хүнсний ногоо тариалан амьдралаа залгуулж яваа үйлдвэрлэгчидээ аль боломжтой хэлбэрээр нь дэмжих бодлогыг барин ажиллаж байгаа гэдгээ тодотгож байв. Иргэдтэй уулзсан уулзалтын үеэр аймгийн Засаг дарга ахуйн ослын улмаас орон байргүй болсон 3-р багийн иргэн Д.Ойбаярт 5 ханатай, шалтай өргөө цагаан гэрийг, УЗХ-оос олгосон ахуйн эд зүйлсийн хамт гардуулан өглөө. Мөн тус сумын Эрүүл мэндийн төд зөөврийн эхо аппарат өгөхөөр болж, 80-ээс дээш настай өндөр настан Г.Долгоржав, С.Сосорбарам, Б.Жамъяндагва нарт аймгийн Засаг даргаас гарын бэлэг гардууллаа. Аймгийн Засаг даргыг тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайхан болон зарим агентлагийн дарга нар дагалдан явлаа.