НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийслэл Улаанбаатар хотноо "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн удирдлагууд оролцож байна.

Сэлэнгэ аймгийг төлөөлж аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар оролцож аймгийнхаа байр суурийг зөвлөлдөх уулзалтанд илэрхийлж байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэв. Ийнхүү төвийн бүсийн 5 аймаг хамтарч хөгжих гарцаа тодорхойлж, онцлог давуу талаа түшиглэн нийслэл хоттой хамтарч ажиллахаар боллоо.