“УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ“ арга хэмжээ боллоо

Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас сар тутам зохион байгуулж байгаа “Удирдах ажилтны мэдээллийн цаг” арга хэмжээ боллоо. Энэ удаагийн мэдээллийн цаг баяр наадам, нийтийн амралт эхлэхийн өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тиймээс ч аймгийн Засаг дарга хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өглөө. 

-Хамгийн түрүүнд маргааш албан ёсоор эхлэх аймгийн баяр наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэж өнгөрүүлэх, 
-Бүх нийтийн амралт эхэлж байгаатай холбогдуулан агентлагийн дарга нарыг орлож үлдэх хүмүүс ажлын хариуцлага алдагдуулалгүй ажиллах,
-Наадмын дараа намар гэдэг тул бүх байгууллагууд эртнээс намрын бэлтгэл ажилдаа орох,
-Сүхбаатар сум хогны асуудалдаа онцгойлон анхаарч, хяналтаа сайжруулах зэргийг тодотгон анхааруулав.