АЙМГИЙН ХОЁР ДАРГА ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

Үндэсний их баяр наадмын нэг төрөл сурын харвааны талбайд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар зочлон сум тавьж оноч мэргэнээ сорилоо.

 

Сурын талбай баяр наадмын өмнөхөн зориулалтын асартай, сүүдрэвтэй үзэгчдийн суудалтай, хашаатай болж шинэчлэгдсэн. Энэхүү тохижилтын ажлын хөрөнгийг аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн билээ. Цаашид ч тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийх болно гэдгээ аймгийн дарга тодотгон хэллээ. Сур харваа бол жуулчдын тэр дундаа гадны жуулчдын байнгын сонирхолыг татаж байдаг онцлогтой спортын төрөл билээ.