МАНАЙ АЙМАГ НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай албан уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд манай аймаг нийслэл хоттой:
-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хамтран хэрэгжүүлэх,
-Инновацийн чиглэлээр харилцан туршлага судлах,
-Аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажиллах,
-“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг нийслэл хотод зохион байгуулж орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх,
-Төрийн албан хаагчдад хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулах,
-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчлан сэргийлэх ажлын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.