АЙМГИЙН ИТХ-ААР ЗАСАГ ДАРГЫН 2021-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2021 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ҮР ДҮНГ” ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанд оролцвол зохих 36 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч оролцож, 88.8 хувийн ирцтэйгээр хуралдаан явагдлаа.
Энэ удаагийн хуралдаанд аймгийн ЗДТГ-аас “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн явц, үр дүнг” хэлэлцүүлэн тодорхой үр дүнд хүрсэн хэмээн үнэлүүллээ. Хуралдаанд аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож төлөөлөгчдийн асуусан асуултад хариуллаа.
Энэ удаагийн хуралдаанаар:
-Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай
-Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
-Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг төлөөлөгчид хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралд Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөл ажиглагчаар оролцлоо.