“Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд манай аймгийн "Сүлд" тасгийнхан амжилттай оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд манай аймгийн "Сүлд" тасгийнхан амжилттай оролцлоо.
Цогцолбор тэмцээний нэг төрөл болох ханын сонины уралдааны тэргүүн байранд “Сүлд” тасгийн сурагч А.Мөнхтөр, Мишээл нар шалгарч шагналаа Батлан хамгаалахын сайдаас гардан авлаа. Сурагчдын эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол бахархал, өв соёлыг бийрээр дүрслэн буулгасан ханын сонинуудыг үзэгчдэд дэлгэж толилуулсанд эцэг, эхчүүд талархаж байв.
Энэ үеэр үзэгчдийн талархлыг хүлээсэн шагнал хүртээсэн нь “Дөл-2022” цэрэг-спортын тэмцээнд баг тамирчдаа зөв удирдан чиглүүлж, манлайлсан зарим тасгийн захирагч нарт Үндэсний Батлан хамгаалах сургуульд суралцах урилга байв. ҮБХИС-д суралцах урилгаар Сэлэнгэ аймгийн тасгийн захирагч Б.Тэмүүжин шагнагдаж урилгыг ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан гардуулан өглөө.
Мөн соёлтой цэвэр нямбай тасгаар Сүлд тасгийн бүрэлдэхүүн шалгарлаа.
Тэмцээнд оролцох нөхцөл бололцоог хангаж бүх талын дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш, тогооч, арын албыг хариуцсан сургуулиудын хөдөлмөрийн багш нар, эцэг эхчүүд, тэмцээнд амжилттай оролцсон "Сүлд" тасгийн хүүхдүүдээ талархал илэрхийлье.
Тасгийн хамт олныг иргэж очсон аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид баг бүрэлдэхүүний зүгээс талархал хүргэснийг дамжуулья.
Цэрэг хүний амьдралаар нэг байранд байрлаж, нэг тогооноос хоол идэж, бие биенээ хүндлэн, атгасан гар шиг нэг баг байж чадсан чадварлаг хүүхдүүддээ давхар баяр хүргэж сурч мэдэх их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе.
Монгол Улсынхаа төлөө зүтгэе.