Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээний эхний хэсэг 2013 оны 09 сарын 16-аас 09 сарын 26-ны өдрүүдэд явагдлаа

Аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс нийт сум, тосгодод зохион байгуулж эхлээд байна. Тус арга хэмжээгээр төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос, түргэн шуурхай хүргэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо хийж алслагдсан сум, тосгодын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлогтой. Тайлант сард Шаамар, Хүдэр, Ерөө, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сум, Дулаанхаан, Бугант тосгонд давхардсан тоогоор нийт 8709 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн цаг үеийн ажлын талаарх мэдээллийг орон нутгийн “Шинэ гэгээ” сонины тусгай дугаарт нийтлүүлж, “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний үеэр иргэд олон нийтэд хүргэлээ.

 
Аймгийн Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг үргэлжлүүлэн 2013 оны 09 сарын 30-аас эхлэн Сайхан, Сант, Орхонтуул, Баруунбүрэн, Мандал, Баянгол сум, рашаант, хэрх, түнхэл тосгонд зохион байгуулж байна.