Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Бүрэнбат Шуурхай хариу арга хэмжээ авах тухай албан даалгавар гаргав

Шуурхай хариу арга хэмжээ авах тухай

 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “б”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Улсын онцгой комиссын 2012 оны 03 тоот албан даалгавар, 2013 оны аймгийн онцгой комиссын 08 дугаар албан даалгавар, цаг агаарын хүйтрэлтийн улмаас нийтийн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагын дулааны шугам хөлдөлт үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх,
 
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр дэх дулааны төв шугамаас 960 хүүхдийн сургуулийн чиглэлийн дулааны шугам хоолойн өргөтгөл, шинэтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа “Монгол Дайван” компанийн үйл ажиллагаа удаашралтай байгаатай холбогдуулан ДААЛГАХ нь:
 
 
1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, онцгой комиссын  гишүүн Ч.Дэмбэрэлсайханд
 
1.1 Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дулааны шугам хоолойн өргөтгөл, шинэтгэлийн ажилд холбогдох мэргэжлийн байгууллагын хүч хэрэгслийг яаралтай татан оролцуулах
 
1.2. Дулааны шугам хоолойн өргөтгөл, шинэтгэлийн ажлын явц байдлын талаарх бодит мэдээллээр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргыг хангах
 
2.Мэргэжлийн хяналтын газрын дарга, онцгой комиссын гишүүн Д.Энхсайханд
 
2.1 Дулааны шугам хоолойн өргөтгөл, шинэтгэлийн ажилд хяналт тавих
 
3.Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, онцгой комиссын гишүүн Ч.Даваадоржид
 
3.1.Дулааны шугам хоолойн өргөтгөл, шинэтгэлийн ажилд нэмэлт хүч хэрэгсэл татан оролцуулахтай холбогдуулан “Монгол Дайван” компани, мэргэжлийн байгууллагууд хоорондын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах боломжийг судалж танилцуулах
 
4.Аймгийн Засаг даргын орлогч, онцгой комиссын орлогч дарга Н.Батдоржид
 
4.1.Дулааны шугам хоолойн өргөтгөл, шинэтгэлийн ажилд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар ханган 2013 оны 10 дугаар сарын 06-ны дотор хэвийн үйл ажиллагаанд оруулах талын бүх арга хэмжээг авч онцгой комисст танилцуулах
 
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
 
ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.БҮРЭНБАТ