Аймгийн засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа

 

Аймгийн ЗДТГ-аас уламжлал болон зохион байгуулагддаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ сүүлийн сум болох Сүхбаатарт энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ирэх жилийн“Нээлттэй хаалганы өдөр”-ийг 6-р сард зохион байгуулах нь зүйтэй гэж аймгийн дарга үзэж байна. Хүн эмнэлгийн үйлчилгээг 1 өдрийн өмнө явуулж байхаар болсон. 10-р сарын 20 амралтын өдөр байсан ч аймгийн ЗДТГ-ынхан ажлын цагаар ажиллалаа.
 
Энэ өдөр Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат өөрийн өрөөндөө иргэдийг хүлээн авч уулзсан бөгөөд 34 иргэн санал, хүсэлтээ илэрхийллээ. Эдгээр иргэдийн нэг болох 28 настай хүүгээ усны осолд алдсан Сүхбаатар сумын 6-р багийн иргэн Н.Ганжалбууд аймгийн дарга буцалтгүй тусламж болгож 100000 төгрөг олголоо.
Зураг дээр: Н.Ганжалбууд буцалтгүй тусламж олгож байгаа нь