Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын албан тоот гарлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 5.4, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 384 дүгээр тогтоол гарч “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг баталсан.
 
 
Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын албан тоот гарлаа. Тус тоотоор:
 
1.Мэдээ, мэдээллийн албан ёсны сайт болон мэдээллийн самбар дээр “Шилэн данс” цэсийг байршуулж үйл ажиллагааг тогтмолжуулах.
 
2.Мэдээллийг оруулах ажилтан нарын зөвшөөрлийг www.shilendаns.gov.mn-ээр авч, тавигдах мэдээллүүдийг 01 дүгээр сарын 08-наас өмнө байршуулж, тогтмол хяналт тавьж ажиллах.
 
3.Шилэн дансны хууль, “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын талаарх сургалтыг сумын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтэнд сар бүр тогтмол хяналт тавьж үр дүнг тооцож ажиллах.
 
4.Шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл байршуулах талаар холбогдох зөвлөгөөг холбогдох ажилтануудтай холбоо барьж авч ажиллах.
 
5.Өөрийн суманд ажиллаж байгаа ОНӨААТҮГ-уудын мэдээллийг төсөвт байгууллагын нэгэн адил хуулийн дагуу хэрэгжилтийг хангуулж ажиллахыг анхааруулсан байна.
 
Албан тоотын дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн цахим хуудасны “Хууль эрх зүй” цэсний ЗД-ын захирамж дотроос татаж авна уу.