Аймгийн Засаг дарга иргэдийн гомдол, хүсэлтийн мөрөөр ажиллалаа

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүрэлцэн очиж өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дотор байрлах, Сүхбаатар сумын 2, 6-р багийн иргэдэд үйлчилдэг “Эмнэх” өрхийн эрүүл мэндийн төв, мөн Сүхбаатар сумын 3-р багийн иргэдэд үйлчилдэг “Зөвлөх” ӨЭМТ-үүд нь стандартын бус өрөөнд, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд, иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд маш их хүндрэлтэй байгаа тухайгаа өмнө нь аймгийн даргыг иргэдтэй уулзалт хийх үеэр хэлж байсан юм. Энэ байдлыг газар дээр нь үзэж сонирхохоор ийнхүү аймгийн дарга очсон.

 
 
Аймгийн даргыг газар дээр нь очиход хоёр ӨЭТ-ийн тухайд үнэхээр багтаамж муутай, хүйтэн, стандартын бус нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой байлаа. Энэ байдлыг аймгийн дарга харж, үзээд даруйхан шийдвэрлэж өгөхийг аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, НЭ-ийн дарга Ж6Эрдэнчимэг нарт үүрэг болгосон. Хяналт тавин ажиллаад эргэн хариу өгөхийг аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайханд үүрэг өгсөн. Тухайн эмнэлгүүдийн хувьд машины гараашийн асуудал бас хөндөгдөж байлаа. Аймгийн ЭМГ-ын гарааштай хамт машинаа тавьдаг боловч, үргэлж хавчигдан, шахагдаж байдаг тухай “Эмнэх” өрхийн эмнэлгийн төвийн ахлагч эмч П.Баянжаргал гомдол мэдүүлсэн. Энэ асуудлыг харилцан ярилцаад зохицуулахыг Ж.Од даргад үүрэгдлээ. Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд эрүүл мэндийн төрөөс үзүүлэх тусламж үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн байгууллага юм. ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагаа нь МNS5292:2011 стандартын 5.5.6 заалтанд заасны дагуу 1800-аас 2000 хүн тутамд нэг их эмч, 5.5.7 заалтанд заасны дагуу нэг эмчид 1-ээс 2 сувилагч ноогдон ажиллах ёстой аж. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 7 өрхийн ЭМТ үйл ажиллагаа явуулж байгаагаас Сүхбаатар суманд “Эмнэх”, “Зөвлөх”, “Хаданхүй”, “Номтхан”, Мандал сумдад “Баян”, “Бату”, “Ачит” өрхийн ЭМТ-үүд ажиллаж байгаа юм. Эдгээрээ төвүүд бүгд өөрийн байртай боловч Сүхбаатар сумын 2, 6-р багийн 4741 иргэдэд үйлчилдэг “Эмнэх” өрхийн эрүүл мэндийн төв, мөн Сүхбаатар сумын 3. 7-р багийн нийт 6642 иргэдэд үйлчилдэг “Зөвлөх” ӨЭМТ-үүд нь өөрийн байргүй, аймгийн НЭ-д байрладаг юм байна. Эдгээр төвүүд нь хувийн хэвшлийн байгууллага боловч төсвөөс санхүүжигдэн, цалинждаг аж.  “Эмнэх” ӨЭМТ-ийн тухайд өнөөдөр аймгийн НЭ-ийн Г блокт үзлэгийн өрөө нь 32м2, вакцины өрөөг 6 м2 талбай бүхий 2 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Харин “Зөвлөх” ӨЭМТ-ийн тухайд аймгийн НЭ-ийн Г блокт үзлэгийн өрөө нь 24м2, вакцины өрөө 8м2 талбай бүхий 2 өрөөнд үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн энэ өдөр аймгийн дарга Төмөр замын “Бүжинхэн” цэцэрлэгийн хамт олноос тавьсан саналын дагуу гадна талын орчинтой нь танилцсан. Тус цэцэрлэгийн хувьд зам дагуу учраас хүүхдүүд гарангуутаа машин зам руу орох, иймээс осол гэмтэлд өртөж болзошгүй байдаг учраас гарцтай болох, анхааруулах дохио бий болгох хүсэлтийг тавьсан. Үүнийг очиж үзээд хүсэлтээ гаргаад бичгээр авчраад холбогдох хүмүүстэй хамтраад дулааны улирал эхлэнгүүд шийдвэрлэж өгөх талаар хариу өгсөн. Мөн аймгаас олгож байгаа тусламжийн тоглоом тус цэцэрлэгт очдоггүй гэнэ. Үүнийг өгч болно. Харин цэцэрлэг өөрөө хүсэлтээ гаргаад ирүүлэхийг амйгийн Нийгмийн бодлогын дарга Ж.Батсайхан хэллээ.