Төрийн дээд шагнал одон медаль гардууллаа

Амжилт ололт дүүрэн хуучин оноо үдэх торгон мөчид шагналын буухиа үргэлжилсээр байна. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медаль гардуулах ёслол боллоо. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар гардуулан өглөө.

 
 
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрийн хүний нөөцийн менежер Ц.Амарзаяа, Хүдэр сумын “Хурниад Хүдэр” ХХК-ийн бригадын дарга Ю.Жигмэддорж, Алтан гадас одонгоор Цагааннуур сумын өндөр настан Т.Аюур, Сайхан сумын ЕБС-ийн багш М.Баатар, Ерөө сумын Бугант тосгоны ахмад настан С.Байший, Хушаат сумын малчин О.Галдан, Сүхбаатар сумын “Ариусахуй” бясалгалын төвийн багш Д.Наранхүү, Цэргийн гавьяаны одонгоор Алтанбулаг  сумын иргэн В.Ганболд, Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар сумын ЕББД 1-р сургуулийн багш Ц.Баярмаа, аймгийн МХГ-ын улсын байцаагч Б.Гэрэлмаа, Орхонтуул сумын хүн эмнэлгийн сувилагч Д.Лхагважав, аймгийн БСГ-ын мэргэжилтэн Л.Наранцэцэг, Шаамар сумын “МВЕЕ” ХХК-ийн захирал Т.Батжаргал, аймгийн УБХ-ийн улсын бүртгэгч Д.Цогзолмаа, Орхон сумын ахмад настан Б.Цэрэнханд, Цэргийн хүндэт медалиар аймгийн ОБГ-ын 36-р ангийн захирагч Ч.Баатарсүх нарын 75 хүн шагнагдаж, төрийн хайр хишгээ хүртлээ.