Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

 

Шинэ оны эхний ажлын өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Энэ удаагийн хурлаар үндсэн 1 асуудлыг хэлэлцсэн. Хурлын эхэнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-2015 он сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс эрч хүчтэй сайн ажиллая. Бизнесменүүдээ, үйлдвэрлэлээ дэмжсэн, өөрсдөө хүмүүст танигдсан ийм жил болох болтугай гээд та бүхэндээ ажлын амжилт хүсье гэлээ.
 
1. Монгол Улсын сайн малчин, Монгол Улсын аварга тариаланч хамт олон, иргэний материалыг цаг хугацаанд нь өргөн барих асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж болзол хангасан      хоёр хүний материалыг Улсын сайн малчинд, 5 аж ахуйн нэгжийн материалыг Тэргүүний тариаланч хамт олонд, 6 хувь хүний материалыг Улсын аварга механикжуулагчид          явуулахаар        дэмжлээ.
 
Аймгийн Засаг даргын зүгээс дараахь асуудлуудад анхаарлаа хандуулахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
 
1.Сумдад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг шиг баг руу анхаарч, энэ тал дээр зохион байгуулалтын ажил хийх
 
2. 2014 онд замын сангийн хөрөнгөөр хуваарилагдсан зардлаас сумдыг тэмдэгжүүлж, хаягжуулсан тухай асуудлыг ойрын хугацаанд зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэх
 
3. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа Шилэн дансны хуульд анхаарлаа хандуулан байгуулагуудад зөвлөмж өгч, журмын дагуу бүх мэдээллийг ил тод байлган, зохион байгуулалтын ажлыг хийх талаар чиглэл өглөө.