Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит III хуралдаан боллоо

 

-Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит III хурал 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
Тэргүүний баг, тосгон шалгаруулах уралдааны болзолыг дүгнэж
-Тэргүүний баг:
1-р байранд Жавхлант сумын Бумбат баг
 
2-р байранд Алтанбулаг сумын Бүргэдэй баг
 
3-р байранд Мандал сумын Төмөр зам баг
 
-Тэргүүний тосгоноор:
 
1-р байранд Мандал сумын Түнхэл тосгон
 
2-р байранд Шаамар сумын Дулаанхаан тосгон
 
Тусгай байранд Сайхан сумын Номгон тосгон
 
-Шилдэг сум:
Ерөө
 
Орхонтуул
 
Баруунбүрэн
 
Дэд байр:
 
Цагааннуур
 
Шаамар
 
Зүүнбүрэн
 
-Шилдэг агентлаг:
Улсын бүртгэлийн хэлтэс
 
Хүнс, хөдөө аж ахуйн газар
 
Татварын хэлтэс
 
Дэд байр:
 
Онцгой байдлын газар
 
Боловсрол, соёлын газар
 
Хөдөлмөрийн хэлтсийг тус тум шалгарууллаа.
 
“Эх, хүүхдэд ээлтэй сум” шалгаруулах болзолт уралдааныг аймгийн Засаг даргын 2014 оны А\269 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулж 2 үе шаттайгаар дүгнэж:
1-р байранд Баянгол сум \563 оноо\
2-р байранд Зүүнбүрэн сум \553 оноо\
3-р байранд Жавхлант сум \527 оноо\ шалгарсан байна.
-Шилдэг ногоон байгууламжтай сургууль, цэцэрлэг шалгаруулах уралдаанд 14 сургууль, 12 цэцэрлэг материалаа ирүүлснээс:
Шилдэг ногоон байгууламжтай сургууль:
1-р байранд Сүхбаатар сумын 2-р бүрэн дунд сургууль
2-р байранд Ерөө сумын бүрэн дунд сургууль
3-р байранд Зүүнбүрэн сумын бүрэн дунд сургууль
“Шилдэг удирдах ажилтан”-аар
Сүхбаатар сумын 2-р бүрэн дунд сургуулийн захирал С.Энхтайван
Шилдэг ногоон байгууламжтай цэцэрлэг:
1-р байранд Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэг
2-р байранд Ерөө сумын цэцэрлэг
3-р байранд Сүхбаатар сумын 7-р цэцэрлэг
“Шилдэг удирдах ажилтан”-аар:
Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа нарыг шалгарууллаа.
 
2014 оны “Аймгийн тэргүүний хамт олон, салбарын тэргүүнүүн”-ээр
1.Тэргүүний хамт олон- Сүхбаатар сумын 4-р сургууль
2. Төрийн захиргааны тэргүүний ажилтан- Баянгол сумын ЗДТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ
3. Боловсролын тэргүүний ажилтан- Сайхан сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн багш М.Энхтуул
4. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан- Сант сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч С.Долгормаа
5. Соёл, урлагийн салбарын тэргүүний ажилтан- Жавхлант сумын Соёлын төвийн эрхлэгч Г.Бямбадалай
6. Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан- Цагааннуур сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш Л.Гантөмөр
7. Санхүү, эдийн засгийн салбарын тэргүүний ажилтан- Аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Чулуунцэцэг
8. Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан- Сант сумын “Өглөг баян” нөхөрлөлийн эзэн, худалдагч Б.Долгорсүрэн
9. Үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан- Сүхбаатар сумын “Урсгал ус”ХХК-ий инженер А.Алтанзул
10. Зам тээврийн салбарын тэргүүний ажилтан- Сүхбаатар сумын “Сэлэнгэ авто зам, засвар арчлалт” ТӨХК-ий захирал Т.Булгантамир
11. Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан- Сүхбаатар сумын “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын зуухны засварчин П.Энхболд
12. Хууль, хяналтын салбарын тэргүүний ажилтан- Аймгийн МХГ-ын Улсын байцаагч Б.Гэрэлмаа
13. Сайн малчин- Орхон сумын малчин Б.Буянбат
14. Сайн малчин-Алтанбулаг сумын малчин Г.Баттулга
15. Шилдэг уяач- Цагааннуур сум уяач Х.Эрдэнэгэрэл
16. Тэргүүний тариаланч- Баянгол сумын “Баян шинэ зам”ХХК-ий механикжуулагч М.Алтангэрэл
17. Тэргүүний тариаланч- Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ий механикжуулагч Б.Амарсанаа
18. Тэргүүний сурагч-Сайхан сумын бүрэн дунд сургуулийн 9-р ангийн сурагч Л.Сайнбуян
 
-Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан Мандал сумын 7 дугаар багийн иргэн Д.Гантогтох, Ш.Долгорсүрэн нарын хүү Г.Хангарьдад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолд заасны дагуу Улаанбаатар хотноо 2 өрөө байр олгох, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний мэндэлсэн 5 хүүхдэд тус бүрт нь аймгийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газраас олгож байгаа мөнгөн шагналын хамт өргөмжлөл гардуулахаар шийдвэрлэв.
-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Сүхбаатар, Орхон суманд хадгалагдаж байгаа өвс, тэжээлийн чанар байдал, хадгалалтын талаар мэдээлэл хийж, зөвлөлөөс тэдгээр өвс, тэжээлийг үнэ хямдруулан малчид, мал бүхий иргэдэд худалдан борлуулахаар шийдвэрлэв.