Аймгийн Засаг даргын зөвлөлийн X хуралдаан боллоо

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн X хуралдаан энэ сарын 15-ны өдөр аймгийн ЗДТГ-т болов.
 
Тус хуралдаанаар “Аймаг хөгжүүлэх сан”-аас зээл авах хүсэлтээ ирүүлсэн “Ган Мон Энжелс” ХХК, “Гурван тулгат цамхаг” ХХК, “Алтанбилэг” ХХК-иудын материалуудыг хэлэлцлээ. Хуралдаанаас Цагааннуур, Шаамар, Баянгол, Ерөө сумдад тус бүр 25 айлын орон сууц барьж байгаа “Ган Мон Энжелс” ХХК-д 720 сая төгрөг, Сүхбаатар суманд Канад загварын хаус хороолол барьж байгаа “Гурван тулгат цамхаг” ХХК-д 500 сая төгрөгийн зээлийг ирүүлсэн хүсэлтийн дагуу олгохоор шийдвэрлэв. Харин “Алтанбилэг” ХХК-иас ирүүлсэн 300 сая төгрөгийн хүсэлтийг 2016 онд дахин хэлэлцэн шийдвэрлэхээр түр түдгэлзүүллээ. Тус хуралдаанд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү нар оролцлоо.