Аймгийн Засаг даргын зөвлөлийн 12 дугаар хуралдаан боллоо

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 12 дугаар хуралдаан 10 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар доорхи асуудлыг хэлэлцлээ. Хуралд:
 
1.Ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар,
 
2.Аймгийн Ахамдын сувилалын үйл ажиллагааны талаарх хоёр чиглэлийн мэдээллийг аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайхан,
 
3.Сургууль, цэцэрлэгүүдэд байнгын эмч ажиллуулах, хүүхдийг эрүүлжүүлэх ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг БСГ-ын дарга Д.Загдгочоо,
 
4.Алтанбулаг сумын Улсын хил орчмын орчин нөхцлийг сайжруулах талаар хийгдэх ажлын талаарх мэдээллийг Алтанбулаг сумын ЗД-ын орлогч Чойсүрэн нар танилцууллаа.
 
 
Зөвлөлийн гишүүд мэдээллийг сонссоны дараа аймгийн ЗД-аас:
 
-Ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын аймгийн хэмжээний нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулах,
 
-Баянгол сум дахь Ахмадын сувилалын үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний санал танилцуулахыг аймгийн НХҮХ-ийн дарга Ж.Алтанцэцэгт,
 
-Сургууль, цэцэрлэгийн эмчийн цалингийн асуудлаар санал боловсруулж, холбогдох яамдад хүргүүлэхийг аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайханд,
 
-Алтанбулаг сум журам боловсруулах, Хог үүсгэсэн болон тохижилт үйлчилгээний хураамжийг 1000 төгрөг болгох, Хилийн бүс доторхи шинээр тавьсан гэрэлтүүлэг болон бусад зардлыг аль байгууллага хариуцах талаар хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай тохирох, эцэслэн шийдвэрлэхийг Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйд тус бүр үүрэг болголоо.