Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 1-р хуралдаан боллоо

 

Улиран одож буй Хонин жилд мал сүргээ өсгөн үржүүлж, ажил үйлсээрээ манлайлж яваа 17 сумын 19 малчинд Сэлэнгэ аймгийн “Сайн малчин” цол олгож батламжиллаа.
 
 
Шилдгүүдийг тодруулахдаа аймгийн Засаг даргын  захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна. Мал маллах нь дан ганц гэрийн эзний эрхэлдэг ажил биш гэр бүл хамтдаа хөдөлмөрлөдөг учраас энэ жилээс аймгийн сайн малчныг гэр бүлийн хамтаар тодруулан урамшуулж эхэлсэн юм.
 
 
Ингээд ажил хөдөлмөр, бүтээл зүтгэлээрээ аймгийн хэмжээний 9000 малчдаасаа шалгарч энэ эрхэм цолыг хүртсэн малчин гэр бүлийн шагналыг аймгийн удирдлагуудын зүгээс малчны хотонд нь, өрөө цагаан гэрийнх нь хойморт хүрэлцэн очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Ингээд Баянгол, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант сумдаас төрсөн “Аймгийн аварга малчин”-ны шагналыг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн ХХААГ-ын дарга Х.Даваахүү, тус сумдын удирдлагууд, Түшиг, Цагааннуур, Жавхлант, Зүүнбүрэн сумдын аварга малчдын шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Санжжав, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Бодлого зохицуулалтын албаны дарга Ж.Хүдэрбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сайнцог, Б.Пүрэвсүрэн, сумдын удирдлагууд, Ерөө, Жавхлант сумдын аваргуудын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж болон сумын удирдлагууд гардуулан өглөө. Мөн энэ үеэр аймгийн алдарт уяачдын шагналыг гардуулсан. Аймгийн сайн малчнаар Түшиг сумын малчин С.Майбаатар, мөн сумын малчин С.Алтанхүү, Зүүнбүрэн сумын малчин Т.Бат-Орших, Д.Жаргалсайхан, Хушаат сумын малчин Т.Ганхуяг, аймгийн “Тэргүүний фермер”-ээр Хушаат сумын фермер Ш.Баянжаргал нар тодорч сар шинийн босгон дээр шагналаа гардлаа. Мөн энэ үеэр Монголын Үндэсний радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан тугалын эзэн”-ээр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын малчин Э.Эрдэнэбаатар тодорч Сэлэнгэ аймагт алтан төлийн эзэн нэгээр нэмэгдлээ. Жавхлант сумын Л.Дагвадорж, Б.Бат-Эрдэнэ,
 
 
Алтанбулаг сумын О.Оюунчимэг, Цагааннуур сумын Н.Бат-Эрдэнэ, Хушаат сумын Ц.Ганхуяг, Зүүнбүрэн сумын Т.Бат-Орших, Б.Жаргалсайхан, Түшиг сумын С.Майбаатар, Баянгол сумын Ч.Отгонбаяр, Хүдэр сумын Н.Цогнэмэх, Сант сумын Ж.Цогтбаатар, Орхонтуул сумын Ж.Сүрэнхүү, А.Басангэрэл, Ц.Нямаа, П.Санж, Орхон сумын У.Батбаатар, Ерөө сумын М.Пүрэвсүрэн, Шаамар сумын П.Очирханд, Баруунбүрэн сумын З.Пүрэвжав, Түшиг сумын С.Алтанхуяг, Хушаат сумын Ш.Баянжаргал, Мандал сумын С.Дашцэдэн нар аймгийн аварга малчин, фермер боллоо.