“СЭЛЭНГЭ ЦАГААН САР-2017” үзэсгэлэн худалдаа 02-р сарын 17-19-ний
өдрүүдэд болно
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас XVII жарны “Алтан унжлагат”
хэмээх гал (улаагчин) тахиа жилийн сар шинийн баярыг угтан ард
иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангах, баялаг бүтээгчидээ дэмжин бараа
бүтээгдэхүүнд нь зах зээл бий болгох зорилгоор “СЭЛЭНГЭ ЦАГААН САР-2017”
үзэсгэлэн худалдааг 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Сүхбаатар сумын
“Сэлэнгэ олон улсын худалдааны төв”-д зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд нийт баялаг бүтээгчид болон ард иргэдээ өргөнөөр
оролцохыг урьж байна.