- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд “Иргэдээ сонсъё” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Иргэд зам талбайн гэрэлтүүлэг, хог хаягдал, тохижилт бүтээн байгуулалт, халаалт дулаан гэх мэт бүхий л төрлийн асуудлуудаар санал бодлоо илэрхийлж, асуулт асууж хариулт авлаа. Нэвтрүүлгийн эхэнд аймгийн Засаг дарга иргэдийн цахимаар ирсэн асуултад хариулж, нэвтрүүлгийн төгсгөлд агентлагуудад үүрэг чиглэл өглөө.