15 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙГ БУЛГАН АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон аймгуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын нөхөрсөг уулзалт тэмцээн энэ удаа 15 дахь жилдээ манай аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Төрийн албан хаагчдын харилцаа холбоог бэхжүүлж, харилцан туршлага судлан, бие бялдарыг хөгжүүлэх үндсэн зорилгоор энэхүү тэмцээн зохион байгуулагддаг онцлогтой. Дээрх 4 аймгийн төрийн албан хаагчид сагс, гар бөмбөг, ширээний теннис, шатар, биллиард гэсэн 5 төрөлд өрсөлдлөө. Ширүүхэн өрсөлдөөний эцсийн дүнгээр:  


Сагсан бөмбөг: Эрэгтэй
1-р байр Булган аймаг Б.Эрдэнэбилэг ахлагчтай баг
2-р байр Сэлэнгэ аймаг Ш.Оргил ахлагчтай баг
3-р байр Орхон аймаг Л.Галсансайнхувьт ахлагчтай баг


Эмэгтэй
1-р байр Сэлэнгэ аймаг Э.Оюунэрдэнэ ахлагчтай баг
2-р байр Дархан-Уул аймаг З.Мөнгөнцэцэг ахлагчтай баг
3-р байр Орхон аймаг Мөнхнаран ахлагчтай баг
Гар бөмбөг: Эрэгтэй


1-р байр Булган аймаг Б.Эрэдэнэбилэг ахлагчтай баг
2-р байр Сэлэнгэ аймаг О.Мөнхбаяр ахлагчтай баг
3-р байр Орхон аймаг Л.Галсансайнхувьт ахлагчтай баг
Эмэгтэй


1-р байр Булган аймаг Б.Оюунбилэг ахлагчтай баг
2-р байр Дархан-Уул аймаг З.Мөнгөнцэцэг ахлагчтай баг
3-р байр Орхон аймаг М.Түмэннасан ахлагчтай баг
Биллъярд:Эрэгтэй


1-р байр Сэлэнгэ аймаг Ш.Оргил
2-р байр Дархан-Уул аймаг Т.Ганболд
3-р байр Орхон аймаг Д.Батлут
Ширээний теннис: Эрэгтэй


1-р байр Орхон аймаг Л.Галсансайнхувьт
2-р байр Дархан-Уул аймаг Д.Батбаатар

3-р байр Булган аймаг О.Буянбат
Эмэгтэй


1-р байр Сэлэнгэ аймаг М.Нарантуяа
2-р байр Булган аймаг Б.Оюунбилэг
3-р байр Орхон аймаг Ч.Мөнхнаран

Шатар: Эрэгтэй


1-р байр Булган аймаг Ч.Гансүх
2-р байр Орхон аймаг Б.Наранбат  
3-р байр Ч.Энхбат Дархан-Уул аймаг
Эмэгтэй


1-р байр Булган аймаг А.Норжинсүрэн
2-р байр Сэлэнгэ аймаг Э.Ганчимэг
3-р байр Дархан-Уул аймаг  Б.Бурмаа нар эхний байруудад шалгарав.
Багийн дүнгээр Булган аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цом мөнгөн шагналаар шагнагдав. Дэд байранд Сэлэнгэ аймгийн баг тамирчид, удаах байрт Орхон аймгийн баг тамирчид шалгарлаа.