АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ҮР ДҮН “ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛЭГДЛЭЭ

Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаан 86,2 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанд Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан, Аймгийн 2018 оны төсөвт урьд оны үлдэгдлийг нэмж батлах тухай асуудлууд орж хэлэлцэгдлээ. Хурлын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг “Хангалттай” гэж үнэлэлэв. 2018 оны төсөвт урьд оны үлдэгдлийг нэмж нийт төсвийн орлого, зарлагын хэмжээг 72,205,405,5 мянган төгрөгөөр баталлаа. Хуралдаанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагууд оролцож, хурлын төлөөлөгчдийн тодруулж асуусан асуултуудад хариулт өглөө.


Энэ удаагийн хурал дээр төлөөлөгчдийн хөндөж ярьсан гол сэдэв бол Сэлэнгэ аймгийн газар нутаг дээрээс байгалийн хэвлийн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал байлаа. Нөхөн сэргээгдэхгүй баялагийг газар нутгаас нь авч байгаа бол тэр хэмжээгээрээ орон нутгийн иргэдэд ашиг тусаа өгөх хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг эдгээр аж ахуйн нэгжүүд хийх учиртай гэдгийг төлөөлөгчид тодотгож байв.