ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗДТГ-ын ХАМТ ОЛОН СЭЛЭНГЭ АЙМГААС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ц.Эрдэнэсүрэн даргатай хамт олон манай аймагт ажиллаж Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас туршлага судаллаа. Зочдыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд тэргүүтэй аймгийн баг бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа. Манай аймгийн тухайд ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аймаг. Төрийн үйлчилгээнд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлнэ гэдэг том давуу тал юм. Туршлага судлах гол чиглэл энэ байв.

Хоёр аймгийн баг бүрэлдэхүүний уулзалтын үеэр хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлж, яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудал түлхүү яригдав. Сэлэнгэ аймгийн зүгээс баялаг бүтээгч иргэдийнхээ үйлдвэрлэн гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн тэр дундаа төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, говийн бүс нутагт аймгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ сурталчлан таниулах саналыг дэвшүүлж тохиролцоонд хүрлээ. Мөр төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, ололт амжилтдаа тулгуурлан харилцан туршлага судалж, өөр өөрийн салбар чиглэл бүртээ нутагшуулахаар ярилцав. Ийнхүү ирэх 09-р сард Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаа Дундговь аймагт зохион байгуулагдахаар боллоо.