“НОГООН ОФФИС”-ЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн ЗДТГ-аас “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран “Ногоон ОФФИС”-ын сургалтыг тамгын газрын бүрэлдэхүүнд зохион байгууллаа. Сургалтаар “Уур амьсгалын өөрчлөлт ба Экологийн ул мөр”, “Байгаль орчны менежментийн тогтолцоо” “Ногоон оффисыг нэвтрүүлэх чиглэл алхмууд” зэрэг хичээлийг доктор Б.Эрдэнэчимэг орж, харилцан ярилцав. Энэ удагийн сургалт эх дэлхий дээрээ илүү удаан жилээр амьдрахын тулд өөрсдийн хэрэглээг багасгах хэрэгтэй гэсэн гол агуулгат чиглэгдсэн. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд цаас, эрчим хүчний хэрэглээнээсээ “Ногоон оффис”-ыг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэлээ.