Төсвийн орлогын төлөвлөгөө 92.6 хувьтай байна

 

Аймгийн эхний 3 сарын төсвийн орлого, зарлагын дүн мэдээ гарлаа. Эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогод 2311921.3 мянган төгрөг орохоос 2148022.3 мянган төгрөг орж, төсвийн орлогын биелэлт 92.6 хувьтай байна.
 
Төсвийн зарлагын гүйцэтгэл 88.4, нийт зарлага 93.1 хувьтай байна.Төсвийн орлогын төлөвлөгөөг Алтанбулаг, Баянгол, Ерөө,Жавхлант,Сайхан, Цагааннуур, Сант, Зүүнбүрэн, Түшиг, Орхон, Мандал зэрэг сумд төлөвлөгөөг 101.6-139.8 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин Шаамар, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Хүдэр сумдын төсвийн орлогын төлөвлөгөөг хангалтгүй биелүүлсэн байна.