Ноён Валтер Хопер манай аймагт

 

Щвейцарийн хөгжлийн агентлагийн төслөөр манай аймагт  2009 оноос хэрэгжиж эхэлсэн төрийн  үйлчилгээг  нэг  дороос  үзүүлэх зорилготой   “Нэг цонх”-ны үйлчилгээний  ажилтай  танилцахаар Щвейцарийн хөгжлийн агентлагийн дэд суурин төлөөлөгч ноён Валтер  хопер тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт ажиллалаа. Тэд энэ үеэр  “Нэг цонх”-ны үйлчилгээний танхимаар орж, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа  болон нэг цэгийн үйлчилгээ явуулж байгаа газар, хэлтсийн дарга нар,  ажилтнуудтай уулзаж, ярилцлаа. Мөн  Сүхбаатар сумын удирдлагууд болон  ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, тус сумын  Хонгор морьтын  1-р баг,  9 жилийн  5-р сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгтэй  танилцлаа. ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа  болон нэг цэгийн үйлчилгээ явуулж байгаа газар, хэлтсийн дарга нар,  ажилтнуудтай уулзах үеэр Ноён  Валтер  хопер ярихдаа, бид нэг цонхны үйлчилгээний ажилтнууд болон шууд удирдаж  байгаа дарга нартай анх удаа уулзаж байгаадаа баяртай байна.
 
 
Өнөөдөр ирж байгаа манай багийнхан Щвейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй  төвлөрлийг сааруулах чиглэлээр  үзүүлэх дэмжлэгийн  хүрээнд ямар ажил  хийж   болох вэ гэдэг талаар  судалгаа хийж яваа. Ажлаа сайжруулах  ямар боломж байна, тулгамдаж байгаа ямар асуудал байна гэдэг талаар харилцан ярилцая гэлээ. Уулзалт ярилцлага илэн далангүй байдалд болж, ололт амжилт, тулгарч  байгаа  асуудлуудаа  ярьж,  нэгдсэн  сүлжээ байгуулж  чадвал  аймгийн  хэмжээнд “Нэг цонх”-ны үйлчилгээ  явуулах боломжтой  болох  юм  гэсэн зөвшилцөлд  хүрлээ.
 
 
Юутай ч манай аймагт хэрэгжиж байгаа “Нэг цонх”-ны үйлчилгээний үйл ажиллагаа үргэлжлэн Щвейцарийн хөгжлийн агентлагаас  зохих  хэмжээний  дэмжлэг авч ажиллахаар боллоо.