Төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллалаа

 

Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн “Нэг цонхны үйлчилгээ” төслийн ажилтан А.Анунаран, Б.Батбаяр, Ц.Мөнхгэрэл, Б.Шүрэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймагт ажиллаж, аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажил байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгсөн байна. Төслийн багийнхан НЦҮ-ний талаарх мэдээллийн самбарыг байнга шинэчилж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байх, ажилтнуудын холбогдох утас болон эзгүй байгаа шалтгаан, хэзээ ирэхийг дэлгэрэнгүй бичиж ил тавьж байх, ажлын байранд дотоод хяналтын камер ажиллуулах, үйл ажиллагааг нь өдөр тутам удирдан зохицуулах, ажлын цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ жигд сууж ажиллах,харилцааны соёлыг эрхэмлэх, өмч хөрөнгийн тооллогыг байнга хийх зэрэг ажил төрлийн холбогдолтой зөвлөмж, зөвлөгөө өгсөн байна.