Зуны турш хэрэглээний халуун усаар хангагдана

 

Аймгийн төвийн орон сууцнуудыг орчин үеийн шаардлагад нийцсэн сууц болгоход зуны турш хэрэглээний халуун усаар хангах асуудал олон жил яригдаж ирсэн билээ. Харин энэ асуудал саяхан ажил хэрэг болж, аймгийнхаа 80 жилийн ойн босгон дээр иргэд хүсэн хүлээсэн халуун устай боллоо.
 
Аймгийн “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд өөрсдийн хүчээр хятад улсад үйлдвэрлэсэн бага оврын уурын зуухыг богино хугацаанд угсарч, ашиглалтанд хүлээлгэн өглөө. Энэхүү зуух ажилд орсноор аймгийн төвийн төвлөрсөн орон сууцнуудын 1000 гаруй өрх, 50 аж ахуйн нэгж зуны турш хэрэглээний халуун усаар хангагдах бүрэн боломжтой боллоо.