“Нээлттэй хаалганы өдөр” – сумдад

 

Аймгийн ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ энэ оны 5-р сараас эхлэн 16 суманд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хоёр дахь ээлж энэ сарын 3-13-ны өдрүүдэд Мандал, Баянгол, Хушаат, Жавхлант, Ерөө, Хүдэр сум, Түнхэл, Хэрх тосгон, Бугант, Түнхэл, Хэрх тосгон, тосгон, сумдад зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд аймгийн 15 хэлтэс, алба, агенлаг, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй ажилтнууд оролцож, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэлээ. Энэ сарын 20-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр” Сүхбаатар суманд зохион байгуулагдсанаар хаалтаа хийж, өндөрлөх юм. Ингэснээр төрийн үйлчилгээг аймгийнхаа 17 суманд хүргэж, иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлнэ.