УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Мандал суманд ажиллалаа

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Мандал сумын төв Зүүнхараа хот, Түнхэл, Хэрх тосгодод энэ сарын 19,20-ны амралтын өдрүүдэд ажиллаж, сонгогч олонтойгоо уулзлаа. Ард иргэдтэй хийсэн уулзалтанд аймгийн Засаг дарга оролцож, иргэдээс гарсан аймаг орон нутагтай холбоотой асуултуудад тодорхой хариултыг өгсөн. Гишүүн энэ хугацаанд ажилласан ажлаа тайлагнаж, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Очсон гурван газрын ард иргэдийн зүгээс тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон нутагт баригдаж эхлээд орхичихсон барилга болон шинээр барихаар төлөвлөсөн цэцэрлэг, сургуулийн барилгыг хурдан барьж ашиглалтанд оруулах, өргөн хэрэглээний барааны үнийг хязгаарлах, сүүний үнийг тогтмолжуулах зэрэг хэрэгцээ шаардлага амьдралын өмнө тулгарч байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байлаа.