Аймгийн Засаг дарга Сүхбаатар сумын 5-р багийн иргэдтэй уулзлаа

 

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Ñ¿õáààòàð ñóìûí 5-ð áàãèéí àðä èðãýäòýé óóëçлаà. Уулзалтанд аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, МХГ-ын дарга Д.Энхсайхан, Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа, ЗДТГ-ын дарга Д.Энхзаяа, ГХБХБГ-ын дарга Д.Батдэлгэр, БОГ-ын ахлах мэргэжилтэн О.Цэнгэлзаяа, 5 дугаар багийн Засаг дарга Мөнхбат нар оролцлоо.
 
 
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга хэлэхдээ:- Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Аймгийн Засаг дарга 3 дугаар сараас хойш ажлын өдрүүддээ өрөөндөө ажиллаад, амралтын өдрүүдээр иргэдтэй уулзах ажлыг зохион байгуулж байгаа. Бидний хийх гээд байгаа ажил ард иргэдэд хүрч байна уу үгүй юу. Төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүрч чадаж байна уу, баг дээр ямар асуудал байна гэх мэт олон асуултанд хариулт авах үүднээс иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцож байгаа юм. Газар дээр нь шийдэх асуудлыг шийдээд, холбогдох арга хэмжээ авахы гнь авч, дээд шатны байгууллагуудад уламжлахыг уламжилъя. Бидэнд хийх ажил маш их байна. Төрийн үйлчилгээний арга хэлбэр яавал хурдан шуурхай, тэгш, ойлгомжтой хүрэх вэ гэдгийг бүх шатанд ярьж байгаа. Он гарсны дараа бүх сумын Засаг дарга нараа цуглуулж, 2014 онд явуулах үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг өгсөн. Засаг дарга нарынхаа ажлыг шат шатанд дүгнэе, ингэхдээ дандаа ард иргэд та бүхнийхээ санал асуулгаар шийддэг болъё. Та бүхэнд үйлчилгээ үзүүлж байгаа сум, багийн ажилтнуудыг ч иргэдийн санал асуулгаар ажлыг нь дүгнэдэг болж, ойлгогдохгүй байгаа зүйлүүдийг аль болох ойлгомжтой болгох энэ чиглэлд хамгийн гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энд зохион байгуулалтын болоод цаг үеийн ажлаар мэдээлэл хийх гэж ирээгүй. Хамгийн гол нь та бүхнийгээ саналыг, үгийг сонсохоор ирсэн. Аймгийн ажил хаанаа яаж явж байна, яаж мэдрэгдэж байна. Бидний дэвшүүлж байгаа зорилт өрх гэр бүлд хэрхэн хүрч байна гэдэг чухал. Та бүхнээс гарсан санал дээр үндэслэн юун дээр анхаарах вэ гэдгээ илүү сайн мэдэх боломжтой болно. Та бүхниийхээ санал бодлыг сонсъё” гэлээ.
 
 
 
Уулзалтанд оролцсон иргэдээс:-
 
1.Багаас сонгогдсон ИТХ-ын гишүүд хаана юу хийж яваа
 
2.Гэрлийн байцаагч заалт илүү бичдэг, дээрэнгүй ханддаг
 
3.Эзэнгүй үхэр, гахай зэрэг амьтад тарьсон ногоог устгадаг
 
4.Хогны асуудалд анхаарах. Тэр тусмаа хороололд байрлах хогийн цэг дээр барилгын материалын хог маш ихээр хаягдах болсныг анхаарах
 
5.Хүн, машин орох зайгүй болтол гудамж битүүлж хашаагаа нийлүүлж байгааг анхаарах.
 
6.Өрхийн эмнэлэг стандарт бус байшинд байрладаг, эмч, сувилагчдын хүрэлцээ хангамж муу тул анхаарч,орон сууцны дэмжлэг үзүүлэх
 
7.Хогийн хонхорын талбайг мод тарьж ургуулдаг хүмүүст өгч, ашиглуулах
 
8.Тарьж ургуулсан модны суулгацыг борлуулахад туслах
 
9.Өвлийн улиралд хөнгөлттэй шөнийн тогоор айл өрхийг хангах боломж байгаа эсэх
 
10.Баригдаж эхэлснээсээ хойш 2 жил таг зогсчихсон байгаа 75 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтанд хурдан оруулах
 
11.Бойны тохой дахь гарамыг төмөр замын байгууллагаас хаана гээд байгаад анхаарлаа хандуулах
 
12.Баг дээрх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, багийн конторын дулааны асуудлыг анхаарах, интернетийн wifi орчин бий болгох
 
13.Барилгын материалын хайрга, чулуу авдаг нэгдсэн цэгтэй болох
 
14.Бойны тохой дахь цахилгааны асуудлыг шийдэх өгөх. Орой болохоор зурагт ч гардаггүй хүнд байдалтай байдаг.
 
15.Малын бэлчээр огт байхгүй болсныг анхаарах
 
16.Микро автобусыг захын такси зогсоолоос явуулж өгөх
 
17.Хог хаяад байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнийг урамшуулдаг болох
 
18.Хог хаяж байгаа хүмүүсийг торгодог, хянадаг болж үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх
 
19.Залуу гэр бүл айл болоод хашаа байшин барих газар олдохгүй байгаад анхаарах
 
20.Хорооллын таксиг засмал замаар нь бүтэн тойруулдаг болох
 
21.Сургууль хүртэл гэрэлтүүлэг тавих
 
22.40-өөс дээш насныханы ажлын байрыг анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлэх
 
23.Сургуулийн үдийн цай зөөврөөр ирдэгийг болиулж, энд нь байрны асуудлыг нь шийдэж өгөх
 
24.Хадлангийн талбайн асуудлыг шийдэж өгөх зэрэг маш олон төрлийн асуулт, санал гарч дор бүр нь хариултаа авлаа.
 
Энэ өдөр аймгийн Засаг дарга иргэдийн олонхын саналын дагуу Микро автобусыг захын такси зогсоолын буудлаас явуулахаар болж, малтай айлуудын малын бэлчээрээс одоо газар олгохгүй байхыг сумын Засаг даргад үүрэг болгон газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн таксийг тойруулдаг болгохыг авто тээврийн газраар шийдүүлэхээр боллоо. Мод үржүүлгийн ажил эрхэлдэг хүмүүсийн саналыг БОГ-т, газартай холбоотой гомдол саналыг ГХБХБГ-т, цахилгаан болон бусад төрлийн гомдол саналыг МХГ-т шийдэж ажиллахыг үүрэг болголоо.