Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн буцаан олголтын мэдээ

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Хүн Амын Орлогын Албан Татварын хөнгөлөлтөнд 2779 иргэнд 1260558,9 мянган төгрөг олгохоос 2013 оны 4 дүгээр сарын 18-ний байдлаар төсвийн хуваарийн дагуу 2 тосгоны 43 иргэнд 10235, 1 мянган төгрөг, 14 сумын 730 иргэнд 249214,4 мянган төгрөг нийт 259449,5 мянган төгрөг олгоод байна. Сүхбаатар суманд төсвийн хуваарийн дагуу 4-р сард 141087,4 мянган төгрөгийг 219 иргэнд олгоод байна.
 
Цаашид дутуу олгогдсон иргэдийн хөнгөлөлтийн мөнгийг төсвийн тодотголын асуудал шийдэгдсэн үед үргэлжлүүлэн олгох болно. Манай аймгийн Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн буцаан олголтын 2014 оны төлөвлөгөө 634228,4 мянган төгрөг батлагдсан ч 1260558,9 мянган төгрөгийг буцаан олгох тооцоо гарсан байна.
 
Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс