“Иргэдээ сонсьё” телевизийн шууд нэвтрүүлгийг 7 хоног бүр явуулж эхэллээ

 

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлыг нь шуурхай шийдвэрлэн, гарсан санал санаачлагыг нь ажилдаа тусган ажиллах үүднээс “Миний Монгол” телевизэд “Иргэдээ сонсьё” нэвтрүүлгийн тогтсон цагтай болсон. Тус нэвтрүүлгийг тогтмолжуулж, илүү олон байгууллагыг хамруулан, ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг салбар бүрээр сонсон, шийдвэрлэж ажиллахын тулд 7 хоног бүрийн 5 дахь өдрийн 18.30 минутаас “Иргэдээ сонсьё” шууд нэвтрүүлгийг явуулж байхаар болж, оролцох хэлтэс, агентлагуудын хуваарийг гарган хүргүүлээд байна.
 
Иймд ард иргэд гаргасан хуваарийн дагуу санал бодлоо солилцож, өөрт хамааралтай асуултаа тухайн байгууллагын удирдлагуудаас асууж, шийдвэрлүүлэх боломжтой боллоо.
 
“Иргэдээ сонсьё” телевизийн шууд нэвтрүүлэг энэ сарын 02-ны өдөр Худалдан авах ажиллагааны албаар эхэлсэн.
 
05 дугаар сард:
 
- 09-ний өдөр Боловсролын газар
 
-16-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
 
-23-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар
 
-30-ны өдөр Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс шууд нэвтрүүлэгт оролцоно.