АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН 06 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 06 дугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн ЗДТГ-аас зарласан жилийн бодлогын зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн тухай сонсгол. (Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн, Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга Б.Баттулга, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Байгалмаа)
2.Эмийн тендерийн үйл ажиллагааны тухай. (Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од)
3.Алтанбулаг, Шаамар сумдад явуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын зөвлөн туслах ажлын дүнгийн тухай мэдээлэл. (Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал)
4.Баруунбүрэн, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Шаамар сумдын соёл, эдийн засгийн өдрүүдийн арга хэмжээний хөтөлбөрийн тухай. (Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Отгонтуяа)
5.Сэлэнгэ аймгаас олгох шагналын журмын шинэчилсэн төсөл.(Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал)
6.“Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний ажлын явцын тухай мэдээлэл. (Аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа)
7.Сүхбаатар сумын нутаг дахь Сайханы хөтөлөөр аялах жуулчдад үзүүлэх үйлчилгээний журам. (“Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Сайнцог)
8.Сэлэнгэ аймагт зарим үйлдвэр байгуулах саналын тухай. (Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат)
9.Төрийн ажил үйлчилгээг шуурхай шийдвэрлэж зохион байгуулахад анхаарах зарим асуудал. (Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат)
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР