Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг Сайхан суманд зохион байгуулагдлаа

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын нэрэмжит иж бүрэн үзлэгийг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Сайхан сум, Номгон тосгонд зохион байгуулж, Төрийн захиргаа, Хууль эрх зүй, Архив, Хөгжлийн бодлого, Нийгмийн хөгжил, Төсөв санхүүгийн 5 салбарын ажил үйлчилгээг нийт 54 багцын 121 шалгуур үзүүлэлтээр шалгаж, дүгнэлээ.
 
 
Нэгдсэн дүнгээр:
Төрийн захиргаа 71 хувь буюу 2.84 оноотой “ДУНД”
Хууль эрх зүй, архив 78.7 хувь буюу 3.15 оноотой “ДУНД”
Хөгжлийн бодлого 78.4 хувь буюу 3.14 оноотой “ДУНД”
Нийгмийн хөгжил 81.9 хувь буюу 3.28 оноотой “САЙН”
Төсөв, санхүү 90 хувь буюу 3.6 оноотой “ХАНГАЛТТАЙ САЙН” үнэлгээ авч, ЕРӨНХИЙ ДҮН 80 хувь буюу 3.2 оноотой “САЙН” дүгнэгдлээ.
Нэрэмжит үзлэгийн хүрээнд Сайхан сумын 80, Номгон тосгоны 50 иргэнээс 21 асуумжаар санал асуулга авч дүнг нэгтгээд байна.
 
НОМГОН ТОСГОН:
Санал асуулгын дүнгээс харахад Тосгоны захирагчийн үйл ажиллагааг 26 нь буюу 54.1 хувь нь сайн, 13 буюу 27 хувь нь дунд, 11 нь буюу 22.9 хувь нь муу, төсөвт байгууллагуудаас ХАА-н салбар, Байгаль орчин, Цэцэрлэгийн үйл ажиллагааг 21-32 нь сайн, Соёлын төв, Нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг 22-35 нь муу гэж үнэлсэн байна.
 
СУМЫН ЗДТГ:
Сумын Засаг дарга, түүний ажлын албаны үйл ажиллагааг 29 буюу 36 хувь нь сайн, 39 буюу 48 хувь нь дунд, 12 буюу 15 хувь нь муу гэж үнэлсэн байна.
Суманд үзүүлж буй төрийн үйлчилгээний 15 төрлийн үйлчилгээний үйл ажиллагаанд өгсөн үнэлгээнээс Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээ, Иргэний бүртгэлийн үйлчилгээнд иргэдийн 36-48 хувь нь сайн, Эмнэлэг, ХАА-н тасаг, Газрын даамал, Соёлын төв, Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг 22-34 нь муу гэж үнэлсэн байна.
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР