“Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээ Мандал, Баянгол сумдад

 

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан явуулдаг уламжлалт арга хэмжээ болох “Нээлттэй хаалганы өдөр” энэ жил "Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд" нэрийн дор явагдаж байгаа. Тус арга хэмжээ Мандал сум, Хэрх, Түнхэл, Баянгол, Жавхлант суманд явагдаж аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 15-16 байгууллагын төрийн албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллалаа. Өмнө нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг, төрийн байгууллагуудын үйлчилгээтэй хамт явдаг байсан бол энэ жил 1 өдрийн урд үйлчилгээгээ үзүүлж яваа юм.