“Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээ баруун 5 суманд

 

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан явуулдаг уламжлалт арга хэмжээ болох "Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд арга хэмжээ Сэлэнгэ аймгийн баруун таван сум буюу Номгон тосгон, Сайхан, Орхонтуул сум, Рашаант тосгон, Орхон, Баруунбүрэн, Сант сумдад энэ сарын 12-ноос 18-ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллагын төрийн албан хаагчид, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг иргэдэд төрийн үйлчилгээ, эмнэлгийн үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллаж байна.