Аймгийн баяр наадмын тов тодорлоо

 

Ардын хувьсгалын 93 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадмыг аймгийн төв Сүхбаатар хотод 7 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулах аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар баяр наадмыг зохион байгуулах аймгийн салбар хороог аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржоор даргалуулж, төрийн ёслол хүндэтгэл, зохион байгуулалт, тохижилт, худалдаа үйлчилгээ, соёл урлаг спорт, үндэсний бөх, хурдан морь, үндэсний сур, шагайн харваа, мэдээлэл сурталчилгаа зэрэг нийт 7 салбар хороодыг байгуулан бэлтгэл ажилдаа ороод байна.
 
Сумд аймгийн баяр наадмаас өмнө баяраа тэмдэглэн өнгөрүүлэх бол түүхт 90 жилийн ойгоо:
 
1.Шаамар сум 7 дугаар сарын 04-05
 
2. Цагааннуур сум 7 дугаар сарын 14-16
 
3. Түшиг сум 7 дугаар сарын 17-18
 
4.Ерөө сум 7 дугаар сарын 18-19
 
5.Зүүнбүрэн сум 7 дугаар сарын 18-20
 
6.Баруунбүрэн сум 7 дугаар сарын 23-25
 
7.Мандал сум 8 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд тэмдэглэхээр товлогдоод байна.