Аймгийн Засаг дарга бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

 

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийн төв Сүхбаатар хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар сумын нийтийн орон сууцнуудын дундах тохижилт, авто зогсоол барих ажилтай танилцсан. Шарын 6, 7, 8, 9, 10-р байр, цэнхэрийн 15, 16, 17, 19, 20-р байрнуудын дундах тохижилтын ажлыг “Хатуу төмөр”ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат:-“Шар байрнууд болон цэнхэрийн 15,16-р байрны тохижилт ерөнхийдөө дуусч байна. Одоо 19, 20-р байр үлдээд байна. Энэ байрны өмнөх тохижилтыг хугацаандаа амжаад дуусгана. Байнга ургаж байх байгалийн зүлэгнийхээ талбайг нь бэлдчихээд зүлэгжүүлэлтийн компаниар нь хийлгэхээр ярьж тохирсон. Бид наадмаас өмнө ажлаа дуусгахаар төлөвлөөд байгаа” гэлээ
 
15,16,17-р байрны дээврийн засварын ажилд оролцсон “Чингэсийн төгөл” компанийн захирал Д.Батжаргал:-“Ажил маань бүрэн дууссан. Улсын комисст хүлээлгэж өгөх гээд байж байна. Хуучин дээврүүдийн байдал мараалын элэгдэлд ороод цөмөрчихсөн маш хүнд байсан. Аймгийн удирдлагуудтай ярьж тохиролцон бид өөрсдөөсөө мөнгө гаргаж нэмэлт ажлуудыг энэ 4 байранд хийсэн. Одоо Сэлэнгэ аймгийнхаа ард иргэдэд хүлээлгэж өгөх гээд байж байна. Манайх 58 сая төгрөгөөр 4 байрыг янзалсан” гэлээ.
 
Хойд зам дагуу явган хүний зам тавьж байгаа “Саруул цамхаг” компанийн бригадын дарга н.Галтзоригт”-Явган хүний талбайн хувьд замын дэргэд байгаа байгууллагуудтайгаа ярьж тохиролцон өөрсдөө цутгамал талбай хийх хэсгийг нь үлдээж байгаа. Манайх доод тойргоос цэнхэрийн наагуур тойроод урд замыг ортол 1,8 км газарт явган хүний зам тавьж байна. Бороо болон бусад цаг агаарын байдлыг тооцож ажлаа хийж байгаа. Аль болох байгалийн эрсдэлд тэсвэртэй чанартай сайн ажил хийхийг зорьж байна. Одоо ажил 70 хувьтай явна. Энд 8 хүн талбайн ажил хийж байгаагийн 4 нь орон нутгийнх” гэлээ.
 
Явган хүний зам, амрах саад, дугуйн зам, роликны талбай, усан оргилуур, тогоолмын талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, Лед дэлгэцтэй байх “Цагаан эрэг” цогцолборын ажлын гүйцэтгэгчээр “Маргад цэцэн уул” компани ажиллаж байна. Тус цогцолборын ажил хэвийн явагдаж байна. Талбайн ажлууд нь ерөнхийдөө дуусчээ. Хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хогийн сав зэргээ Хятад улсын Гуанжугаас татаж авчирсан байна. Эднийх 4 бригадтай тус цогцолборын 4000-аад га талбайд ажиллаж байна. Энд ажиллаж байгаа 19 хүний 9 нь Сэлэнгийнх ажээ.
 
Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-Сүхбаатар хотод шинээр суулгасан модонд огт мөнгө зараагүй. Цэргийн ангиас Холбоо хүртэлх замын ард талын жижиг талбайг 41 сая төгрөгөөр зүлэгжүүлэх үүргийг Сүхбаатар суманд өгсөн. Энэ ажлыг сум зохион байгуулна. Бусад мод тарьж байгаа ажил бол манай аж ахуйн нэгжүүдийн захиалга, ард иргэдийн сэтгэлээр хийж байгаа, нэг ч төгрөг зараагүй ажил. Одоо зүлэгжүүлэх ажил хийгдэж эхэллээ. Хойгуур, Хулан хатны цогцолбор дээр зүлэг тарьж байна. Үүнийг бид Россияагийн хойноос оруулж ирж байгаа технологи, туршлага хоёр дээр суурилж хийж байгаа. 17 сая төгрөгний гэрээ байгуулсан. Бүтээн байгуулалтын ажил хийж бүх газруудад эднийх зүлэг тарина. Энэ зүлгэн дээр Сүхбаатар сумын бага, дунд орлоготой 10-аад иргэнийг ажиллуулж, усалгааг нь хийлгэж байна. Энэ ажилд 10-аад сая төгрөгний санхүүжилтыг өгсөн. Намар бүх зүлэг сайхан ургачихсан, 10 хүн 3 сар ажлын байраар хангагдаж, бүтээн байгуулалт мөн ногоон байгууламж ашиглалтанд орчихсон байх болно.
 
“Цагаан эрэг” цогцболборт хийгдэж байгаа усан оргилуурыг талбайгаас гэнэт ус нь оргилдог байдлаар хийх гэж байгаа юм. Уг нь хөгжимтэй хийх гэсэн боловч төсөв нь өндөр гараад энэ жилдээ чадсангүй. Одоо бол өнгөөр асдаг, гэнэт гардагаар хийж байна. Дараагийн ээлжинд хөгжимтэй болгоно.
 
Бид нарт хангалттай хөрөнгө алга. Гэхдээ өөрсдийнхөө нөөц бололцоогоор нэг удаа хийж байгаа болохоор энэ компаниудаас ганцхан л юм хүсч байгаа. Та нар нэг л удаа энэ ажлыг хийх учраас маш чанартай хийх хэрэгтэй. Хэтэрхий гоёж хийсэн ажлыг авахад л гоё болохоос эргээд засал ч авахгүй хэцүү байдал үүсдэг гэдэг талаас нь гүйцэтгэгч комданиудтай ярьж байгаа “гэлээ.
 
Бүтээн байгуулалтын эдгээр ажлуудыг аймгийн баяр наадмаас өмнө дуусгаж, ашиглалтанд өгөхийг аймгийн дарга гүйцэтгэгч компанийн удирдлагуудад анхааруулсан.
 
“Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ шүдэнзний арын айл өрхүүдийн гудамжийг хоёр хувааж төв шугам тавихаар болжээ. Эхний гудамжинд төв шугамыг хүргээд байгаа юм байна. Одоо дараагийн гудамжинд хүргэж, тохируулгын бусад ажлуудыг хийснээр айл өрхүүд цэвэр ус, дулаанаа өөрсдөө татаад авах боломжтой болж байна.