Аймгийн Засаг даргын дэргэдэх Хил хамгаалах туслах хүчний зөвлөлгөөн боллоо

 

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн зөвлөлгөөн боллоо. Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг хил хамгаалалтад оролцуулах журам”-ын хэрэгжилтийг хангах, Аймгийн Засаг даргын захирамжийн үндсэн бодлого, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтран болон харилцан ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн батлах зорилгоор энэхүү зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
 
Зөвлөлгөөнөөр аймгийн Засаг даргын дэргэдэх ХХТХ-ний зөвлөлийн 2013 оны ажлын үр дүн, цаашид баримтлах үндсэн чиглэл, Улсын хил хамгаалалтад орон нутгийн удирдлага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудал, Хилийн боомтын аюулгүй байдал, боомтод мөрдөх журмын хэрэгжилтийг хангахад анхаарах, хилийн гадаад, дотоод цагийн байдал, хилийн аюулгүй байдлыг хангах, хамтран ажиллах, зэрэг мэдээллүүдийг хийж, хэлэлцлээ. Өнгөрсөн жилийн тус зөвлөлийн ажил амжилттай сайн хэрэгжсэн талаар зөвлөлгөөний үеэр мэдээлж байлаа. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдал, хилийн аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйл, хамтран ажиллахад анхаарах асуудлын талаар ч ярилцаж, зөвлөлдлөө. Энэ үеэр аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хил хамгаалалтад анхаарах асуудал, аймгийн нэгдсэн эмнэлэг, хилийн заставуудын хамтын ажиллагаа, үр дүнг дээшлүүлэх, Хилийн бүс, зурваст амьдардаг ард иргэдийн иргэний бүртгэл, цаашид анхаарах асуудал гээд олон чухал асуудлыг харилцан ярилцаж хэлэлцлээ.