“Соёл, эдийн засгийн өдрүүд” Цагааннуур сумаар үргэлжиллээ

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээнүүдийн нэг бол сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”. Алдар суутнуудын өлгий нутаг Баруунбүрэн сумаар эхэлж, Зүүнбүрэн, Шаамар, Түшиг сумдаар үргэлжилсэн дээрх арга хэмжээ энэ удаа амуу буудайны өлгий нутаг Цагааннуур сумаар үргэлжиллээ.
 
Энэхүү арга хэмжээг өөрийн сум орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнүүдээ, сумаас төрөн гарсан алдартан, авъяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулах, бараа бүтээгдэхүүн, өндөр ашигт шимт малаа худалдан борлуулах зорилготойгоор зохион байгуулж байна. Цагааннуур сумын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, ард иргэд оролцлоо.
 
 
Цагааннуур сум нь Оргих, Хуурч, Тийрэг гэсэн 3 багтай. 2013 оны жилийн эцсээр 1270 өрх, 4611 суурин хүн бүртгэгджээ. Хөдөлмөрийн насны хүн ам 2917 үүнээс 1745 иргэн сумын аж ахуйн нэгж, байгууллага, газар тариалан, мал аж ахуйн салбар, өрхийн үйлдвэрлэлд хөдөлмөр эрхэлж байна. Цагааннуур сум Íàéðàìäàë ÑÀÀ íü 1976 онä атрын 2-ð àÿíààð øèíýýð áàéãóóëàãäàæ ãàçàð òàðèàëàíãèéí ¿éëäâýðëýë эрчимтэй ýðõýëæ ýõýëñýí áà 1983 онд 50.0 тн, 1985 онд 52426 тн, 1988 онд 71500 тн үр тариа хураан авч усалгаагүй нэгж талбайгаас 27.8 цн ургац хурааж улсын дээд амжилт тогтоосон нь монголын газар тарилангийн түүхэнд тодоор бичигдсэн юм. Газар тариалан, мал аж ахуй хосолсон МУ-ын газар тариалангийн томоохон сумуудын нэг. Сумын хэмжээнд газар тариалан, мал аж ахуй, аж үйлдвэрийн салбар жилд 15,6 -22,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна. 67 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 30 гаруй аж ахуйн нэгж нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Сумын хэмжээнд 52.2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай ба үүнээс жилд 24.0-29.0 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж, 23.0-27.0 мянган га-д сайн чанарын уринш бэлтгэж 1 га-аас 10.0-16.0 цн буюу 26.0-40.0 мянган тн ургац хураан авч байгаа нь аймгийн нийт ургацын 20-30 хувь, улсын нийт ургацын 10 орчим хувийг үйлдвэрлэдэг гэсэн үг юм. Жилд дунджаар 10000 тн орчим хадлан, 8000 тн дарш бэлтгэдэг.
 
”Соёл, эдийн засгийн өдөр”-өөр Цагааннуур суманд үйлдвэрлэгдсэн монгол гэрийн эсгий, хашааны төмөр хаалга, гэр ахуйн модон эдлэл, амталж чимсэн гахайн толгой, загас, зөгийн бал, хүнсний ногоо, нарийн боов, монгол гэрийн вакум хаалга, вакум угаалтуур, цэвэр модон сурагч ширээ сандал, эсгийгээс шир хүртэлх бүх төрлийн гутал, блок, чацаргана, чацарганы тос, цагаан идээ, бүх төрлийн жимсний дармал, бэлэн хувцас, иж бүрэн эмээл зэрэг бүх нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа маш өргөн сонголттойгоор партизаны талбайд гарлаа. Гацуурт компаний кг нь 500 төгрөгөөр зарагдсан бүх төрлийн хүнсний ногоо, 3500 төгрөгөөр зарагдсан чацаргана маш их эрэлттэй байв. Мөн цагаан идээ, амталсан загас, гутал, даршилсан ногоо, жимсний варень зэрэг бүтээгдэхүүнүүд борлуулалт сайтай байлаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс цэвэр модон сурагч ширээ сандал содон байлаа. Цагааннуурчууд өөрийн үйлдвэрлэсэн энэ ширээ сандалыг сургуульдаа хэрэглэж байгаа юм билээ. Мөн төр төсвийн байгууллагуудын шинэлэг ажил үйлчилгээ, үдийн цай хөтөлбөрт хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн зэргийг сурталчилан танилцууллаа.
Эдгээр бүтээгдэхүүнийг аймгийн Засаг дарга өөрийн биеэр үзэж, худалдан авалт хийсэн. Гэр ахуйн мод модон эдлэлийг үзэх үеэрээ гүйдэг хаалгатай шкабны захиалгыг өгч байв. Хоёр өдөр үргэлжилсэн Цагааннуур сумын өдөрлөг эхний өдрөө сумын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Т.Түмэнбаярын сумын онцлог давуу тал, байгалийн сайхан, аж байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Цагааннуурын цалгиа” урлагийн тоглолтоор үргэлжилсэн. Мэргэжлийн түвшинд, урлагийн бараг бүх төрөл жанарыг шингээсэн тоглолт танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дор боллоо.
 
Хоёр дахь өдөр Сэлэнгэ аймгийн ЕББДС-ийн сурагчдын дунд Цагааннуур сумын уугуул МХЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Өвгөний Баасанжавын нэрэмжит “Мөнгөн хараацай” яруу найргийн наадам, насанд хүрэгчдийн дунд “Алтан намар” зохиолын дууны уралдаанаар үргэлжиллээ. “Мөнгөн хараацай” яруу найргийн наадмыг хүүхэд залуучуудын утга зохиолын боловсролыг дэмжих, шинэ авъяастныг нээх, сурталчлах зорилгоор, “Алтан намар” дуу дуулаачдын уралдааныг сум орон нутгаа сурталчилан таниулж, Сэлэнгэ түмний болон амуу тариа-алтан намрын тухай дууны урын санг баяжуулж, ардын авьяастануудын авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулжээ.Шагналын сан өндөртэй эдгээр тэмцээнийг сумын аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд оролцогчид олонтой байсан юм.
 
Цагааннуур сумын удирдлагын баг үзэсгэлэн худалдаа, нээлтийн арга хэмжээний тайз чимэглэл, урлаг соёлын арга хэмжээгээ өндөр түвшинд зохион байгуулж, сум орон нутгаа, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийнхээ хийж бүтээсэн бүтээгдэхүүн, ардын авъяастнуудаа өргөн дэлгэр сурталчлан таниуллаа.