2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэлээ

 

Аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэл, аймгийн 2014 оны тодотгосон төсөв, аймгийн 2015 оны төсөв, аймгийн Концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлан зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэн, үнэлгээ өгч, баталлаа.
 
*Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэлээ.
*2015 оны үндсэн чиглэлийг холбогдох бодлогын хороод, Төлөөлөгчдөөс гаргасан эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим саналуудыг нэмж тусган баталлаа.
Аймгийн 2015 оны төсвийг орлого, зарлага нийт 64 571 885,3 мянган төгрөгөөр баталлаа.
Аймгийн Концессын зүйлийн жагсаалтын “Дэд бүтэц, барилга байгууламжийн төслүүд” хэсэгт “Мандал сумын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох” ажлыг нэмж тусгахаар боллоо.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ажлын тайланг “Хангалттай” гэж дүгнэлээ.