Сэтгүүлчид хүний эрхийн сургалтанд хамрагдлаа

 

Монголын Хүний эрхийн Үндэсний комиссоос орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэл мэдээлэл ба хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
 
Сэтгүүлчид “Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа орон нутагт”, “Хүний эрхийн тухай үндсэн ойлголт”, “Нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхдээ анхаарах хүний эрхийн зарим асуудал”, “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвүүдээр ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Гантулга, ХЭҮК-ын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид клубын гишүүн МҮОНРТ-ийн сэтгүүлч н.Өлзийсайхан нарын мэдээллийг сонсон, харилцан ярилцлаа. Сургалтанд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, ажилтан, сэтгүүлч, сурвалжлагч болон байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд оролцлоо.