“Сэлэнгийн мөнгөн үдэш” Улаанбаатар хотноо энэ сарын 26-нд болно

 

Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Сэлэнгийн мөнгөн үдэш” харшийн сүлд модны наадам энэ сарын 26-нд болно.
 
Жил бүр уламжлагдан ирж байгаа уг наадам энэ жил Улаанбаатар хотын “UB Palace”-ийн Royal танхимд зохион байгуулагдах гэж байна. Уг наадмын гол зорилго нь оны шилдэг залуу, оны шилдэг оюутан, аймгийн Залуучуудын холбооны нэрэмжит “Оны манлайлагч залуу” гэсэн алдартнуудаа тус тодруулан гаргахад оршдог.